Филиппинд террорист халдлага гарч, 19 хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Филиппинд террорист халдлага гарч, 19 хүн амиа алдлаа

Филиппинд террорист халдлага гарч, 19 хүн амиа алдлаа

Филиппин улсын Минданао арал дээр орших Жожо хэмээх Католик сүмд өнөөдөр /2019.01.27/ террерист халдлага гарч, хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 19 хүн амиа алдаж, 48 хүн шархаджээ.

Эхний дэлбэрэлт сүмийн барилгын гадна талд болсон бөгөөд яаралтай тусламжийнхан болон цэрэг цагдаагийнхан ирж тусламж үзүүлж байхад дараагийн дэлбэрэлт болсон байна. Хоёр удаагийн дэлбэрэлтэд энгийн мөргөлчид болон цэрэг, цагдаа, эмнэлгийн ажилтнууд өртжээ.

Филиппиний зэвсэгт хүчин “Абу Саяафф” гэх террорист бүлэглэлтэй маш удаан хугацаанд тэмцэж байгаа ч энэ удаагийн халдлагыг ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Гэвч тактикийн хувьд өмнө нь халдлага үйлдэж, их хэмжээний хохирол учруулж байсан Исламийн улс бүлэглэлтэй төстэй байгаа юм байна.

Тус улсын хүчний байгууллага хүн ихээр цуглардаг олон нийтийн газрууд болон мөргөлийн газруудыг тусгай хамгаалалтад аваад байгаа гэв.

Эх сурвалж:RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж