Энэтхэг улс тусгаар тогтносны 70 жилийн ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Энэтхэг улс тусгаар тогтносны 70 жилийн ойгоо тэмдэглэв

Энэтхэг улс тусгаар тогтносны 70 жилийн ойгоо тэмдэглэв

Бүгд найрамдах Энэтхэг улс /БНЭУ/ тусгаар тогтносны 70 жилийн ой өчигдөр /2019.01.26/ тохиожээ. БНЭУ нь 1947 онд Их Британийн колоничлолоос бүрэн чөлөөлөгдсөн ч тухайн үед үндсэн хуульгүй байсан учир хоёр жил гаруй хугацааны дараа буюу 1949 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр шинэ үндсэн хуулиа баталж, улс тунхагласнаа албан ёсоор зарлаж байв. Тус улс нь өдгөө 52 мужаас бүрдэх бөгөөд 1,2 тэрбум хүн амтай, дэлхийд хүн амын тоогоороо хоёрдугаарт орж байна.

Энэ жил мөн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрийн зүтгэлтэн Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой давхцаж байгаа учир баярын арга хэмжээний ерөнхий сэдэв түүний дурсгалд зориулагдсан байв.

Уламжлал ёсоор тус улсын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд төрийн далбааг мандуулахтай зэрэгцэн, төрийн дуулал эгшиглэснээр баярын арга хэмжээ албан ёсоор эхэлсэн байна. Агаарын хүчин, сөнөөгч онгоц, байлдааны хөлгүүдийн сүрт жагсаал болон муж бүрийн онцлогийн харуулсан урлагийн тоглолтууд гээд маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагджээ.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж