Альпийн нуруунд нисдэг тэрэг жижиг оврын онгоцтой мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Альпийн нуруунд нисдэг тэрэг жижиг оврын онгоцтой мөргөлджээ

Альпийн нуруунд нисдэг тэрэг жижиг оврын онгоцтой мөргөлджээ

Франц, Швейцартай хиллэдэг Италийн хилийн ойролцоо орших Альпийн нурууны үргэлжлэл Аоста хөндий дээгүүр нисч байсан нисдэг тэрэг жижиг оврын онгоцтой мөргөдөж долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.01.26/ гарчээ.

Нисдэг тэргэнд зургаан хүн байсан ба нэг нь нисгэгч, дөрөв нь Альпийн нуруунд нисдэг тэрэгнээс цанатай үсрэхээр явж байсан тамирчид, нэг нь тайлбарлагч байсан гэнэ. Харин жижиг оврын онгоцонд гурван хүн байсан нь бүгд нисгэгчид бөгөөд ууландл нислэгийн бэлтгэл хийж явжээ.

Аврагчдыг очиход таван хүн нас барсан хоёр хүн хүнд гэмтсэн байдалтай байсан ба дахин хоёр хүний цогцсыг хэсэг хугацааны дараа олсон байна. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж