Б.Халиун Азийн аваргын бүсийн эзэн болов

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Б.Халиун Азийн аваргын бүсийн эзэн болов

Б.Халиун Азийн аваргын бүсийн эзэн болов

Тайландын Нан хотод энэ сарын 26-нд болсон Азийн Муайтайн холбооны ерөнхийлөгчийн ивээр дор Азийн мэргэжлийн Муайтайн аваргын төлөөх тулаанууд боллоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Халиун Тайландын тамирчинг хожиж, мэргэжлийн муайтайн боксын Азийн аваргын бүсийн эзэн боллоо. Тэрбээр муайтайн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс гадна улсын болон Бүх ард түмний спортын наадмын аварга юм.

Б.Халиун дасгалжуулагч О.Алтанпүрэв удирдлага олон улсын тэмцээнд оролцож, өндөр амжилт гаргаад байна. Тэд 10 гаруй жил хамтран бэлтгэл хийж, Муайтайн Азийн аваргын бүсийг эх орондоо авчирлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж