Мэргэжлийн талбайн теннисний шилдэг тамирчид Австралид цуглаж, анхны “Их дуулга” тэмцээнд оролцох үеэр дэлхийн одууд ч тоглолт үзэх гэж очдог. Мельбурнд болж буй Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээ тоглолтыг жүжигчин, дуучин , кино-продюсер Николь Кидман үзжээ. Тэрбээр Баасан гаригт Rod Laver Arena төв талбайд зочилж, теннисний спортоор түр амьсгалаад авав. Энэ удаа нөхөр Кэйт Урбаны хамт тоглолт үзэж сонирхсон байна. Кидман энэ жил 51 нас хүрч байна.
Австрали, Америкийн нэгдсэн улсын давхар иргэншилтэй Кидман 2003 онд “Цаг хугацаа” киноны дүрээрээр “Оскар”-ын эмэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байсан бөгөөд кино наадмын томоохон шагналын эзэн юм.
Ч.ШАРХҮҮ
Манай жүжигчид бас л сайхан шүү дээ 2019-01-27 103.14.38.137
Монголын Олны танил болсон хүмүүс энд тэнд тааралдаж л байх юм. Тэд их сайхан харагддаг. Гадаадын ийм хүмүүстэй зүйрлэх арай болоогүй бн. Монголын хөгжил, хөгшин европуудын хөгжил, нийгмийн байдал шал өөр бн шүү дээ. Харин ахмад жүжигчид маань л тийм ч сайхан жаргал үзэж, сайхан амьдарч чадахгүй байгаа нь их хэцүү бна. Оросын мунадаг өндөр цол хэргэмтэй ахмад жүжигчид ч амьдралынхаа эцэст их ядуу, юм юмаар дутагдаж амьдарч байгаад өнгөрч байгааг их харуулж байгаа нь их харамсалтай байх юм.
Николь ГОЁ ХҮҮХЭН 2019-01-27 103.212.117.48
Николь Кидман 51 настай гэхэд яг хэвээрээ шахам байна. Бие хаа нтр бол ярих юм алга. Урлаын од гэж ийм л байдаг байх. Манай жүжигчид гэж цагаасаа эрт өтөлсөн гахайнууд байх юмаа
Зочин 2019-01-27 103.87.255.78
За чи битгий х**
Зочин 2019-01-27 202.21.106.126
Муужгай шиг хөөрхөн хүүхэн.