Английн Премьер лигийн "Манчестер Сити" клубын довтлогч Эдин Жеко Будант Албионыг ирэх зун орхихоор болжээ. Түүнийг Италийн аварга "Ювентус" клуб авахаар сонирхож байгаа бөгөөд хоёр тал ярилцсаны үндсэн дээр түүнийг 15 сая еврогоор үнэлээд байгаа гэнэ. Боснийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Жекогийн хувьд 2003 оноос мэргэжлийн лигт тоглосон байна.
2005-2011 оны хооронд Гүржийн “Тбилиси”, Германы “Вольфсбург” багуудад тоглож байгаад 2011 оны зун “Манчестер Сити”-д ирж байсан юм. Түүнээс хойш тэрбээр 2012, 2014 онд Английн Премьер лигийн аварга болж байснаас гадна Холбооны цомын аварга, Лигийн цомын аварга болж байсан ч ийнхүү Английг орхихоор болж байгаа гэнэ.
Энэ улирлын хувьд тэрбээр багийнхаа төлөө Премьер лигийн 20 тоглолтод оролцож, 3 гоол, 4 оновчтой дамжуулалтаар багтаа тус хүргээд байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn