Концертмейстерын хамтарсан “Piano Forte” тоглолттой | News.MN

Концертмейстерын хамтарсан “Piano Forte” тоглолттой

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Концертмейстерын хамтарсан “Piano Forte” тоглолттой

Концертмейстерын хамтарсан “Piano Forte” тоглолттой

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээл болон уран бүтээлчдийн амжилтын  ард байдаг уран бүтээлчдиийн нэг бол концертмейстер багш нар билээ. Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид дэлхийн түвшинд хүрч үнэлэгдэж байгаа энэ цагт концертмейстер нар сонгодог урлагт дуртай бүхэнд зориулан нэгийг тоглолтыг толилуулах гэж байна. Үе үеийн концертмейстер нарын хамтарсан “Piano Forte” тоглолт энэ сарын 27-ны 17.00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.

“Piano Forte” тоглолтод Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн, Б.Солонго, Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг,  Ц.Мягмарсүрэн, О.Сарантуяа болон Б.Ундрам, Э.Намуун, С.Номин,  оюутан Ү.Уртнасан нар оролцох аж. Мөн гоцлол дуучдаас Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, Р.Доржхорол, Соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа, Ш.Наранчимэг, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-очир, Э.Бумхүү болон Л.Болдцэрэн, Э.Отгонбат нарын уран бүтээлчид оролцохоор болжээ. Балетын гоцлооч Гавьяат жүжигчин Г.Цолмон, Х.Өлзий-Орших, морин хийлч Д.Амармэнд, флейт хөгжимчин Т.Оргилцэцэг, морин хуур чуулгын хөгжимчин морин хуурч Н.Жижигдорж нар энэхүү тоглолтод оролцох юм байна.

Үе үеийн концертмейстрүүдийн тухай товч дурьдвал: “Бөмбөгөр ногоон театр” байх үеэс буюу 1944 оноос Ида Павловна Бадавжав ажиллаж байсан бөгөөд тэрээр тэр үеийн дуугүй киноны ард хөгжимддөг, мөн “Учиртай гурван толгой” дуурийн хэсгийг тоглож байсан аж. Мөн Прага хотноо зохион байгуулагдсан Дэлхийн залуучууд, оюутны 4-р фестивальд АЖ Ц.Пүрэвдоржийг бэлтгэж байсан түүхтэй. Ийхүү 1950 оноос эхлэн ЗХУ-ын эрдэмтэн багш нар уригдан ирж  ажиллаж байжээ.

1970-аад оноос Н.Жамсран, Шагдарсүрэн, Ж.Пүрэвдаваа, З.Эрдэнэбилэг гэх мэт 1976 оноос эхлэн Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн, Соёлын тэргүүний ажилтан О.Сарантуяа, 1990 оноос өнөөдрийг хүртэл Гавьяат жүжигчин Б.Солонго, Ц.Мягмарсүрэн, Д.Маралгуа, Б.Ундрам, Б.Алуунгоо, Э.Намуун, С.Номин, Ү.Уртнасан балетын концертмейстер Т.Гэрэлцэцэг, Мөнгөнчимэг, Б.Оюунгэрэл, Б.Энхтунгалаг зэргийг дурьдаж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ННиш 2019-01-27 112.72.12.5

Сайхан мэдээ байна. Та нарт уран бүтээлийн өндөр амжилт. эрүүл энх, сайн сайхнийг хүсье. Очиж үзнэ ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж