Майкл Жэксон 13 настай хүүтэй гэрлэж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Майкл Жэксон 13 настай хүүтэй гэрлэж байжээ

Майкл Жэксон 13 настай хүүтэй гэрлэж байжээ

АНУ-ын Юта мужид болсон “Sundance” кино наадмын үеэр дэлгэцнээ алдарт дуучин попын хаан Майкл Жэксоныг бага насны хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан тухай үзүүлсэн “Leaving Neverland” нэртэй баримтат кино  гарсан нь маш олон хүмүүсийг цочирдуулсан байна. Нэрт дуучин 13 настай хүүтэй хуурамчаар гэрлэж, алмазан шигтгээтэй бөгж хүртэл өгч байжээ.

Тус кинонд алдарт дуучин 2009 онд өөд болохоосоо өмнө өөрийн “Neverland Ranch” нэртэй эдлэн газартаа бага насны хүүхдүүдийг тэр дундаа хөвгүүдийг аваачин тэдэнтэй хөгжилдөн, тоглож наадан цагийг зутгаатай өнгөрөөх нэрийдлээр хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар гардаг аж. “Leaving Neverland” кинонд бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан Уэйд Робсон /тухайн үед 7 настай байсан/, Рэймс Сэйфчак /тухайн үед 10 настай байсан/ гэх 30 орчим насны хоёр залуугийн амьдралыг онцлон харуулжээ.

Цагдаа нар 2003 онд дуучны Калифорни дахь эдлэнд нэгжлэг хийснээр хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсныг анх мэдсэн бөгөөд түүний хамгийн гол хохирогч нь тухайн үед 13 настай байсан Уэйд Робсон гэж үзсэн юм. Ингээд Майкл Жэксоныг шүүхэд шилжүүлэн, шүүх хурал болоход Уэйд Робсон дуучны зүгээс түүнд ямар нэгэн бэлгийн дарамт үзүүлж байгаагүй, огт тийм зүйл болоогүй гэж мэдүүлж байсан ба хожим Жэксон хүүгийн гэр бүлд их хэмжээний мөнгө өгсөн тухай шуугиан дэгдсэн. Уэйд Робсон 2013 онд эцэг болсныхоо дараа өөрийнхөө нууж байсан, Жэксонтой холбоотой хар бараан дурсамжуудаа дэлгэн түүний эсрэг шүүхэд гомдол гаргасан юм.

Тэрбээр “Надад тохиолдсон зүйл бол маш жигшүүртэй хэрэг. Би маш их өвдөлт, уур хилэнг мэдэрдэг байсан. Энэ зүйл миний хүүд ч тохиолдож болох учир би ийнхүү бүхнийг дэлгэхээр шийдсэн” хэмээн ярьж байжээ.

Уэйд Робсон тухайн үед 13 настай байсан ба Майкл Жэксон нэг удаа түүнийг “Neverland Ranch” эдлэндээ аваачин түүнтэй гэрлэж байгаа мэтээр хуурамч хуримын ёслол хийж, андгай өргөж, алмазан шигтгээтэй бөгж хүртэл өгч байсан тухай кинонд өгүүлжээ.

Дуучин амьд ахуй цагтаа өөртэй нь холбоотой энэ бүх зүйлсийг эрс эсэргүүцэн, үгүйсгэдэг байсан юм. Мөн түүний өмгөөлөгчид хохирогчдын ярьсан зүйлийг зүгээр л мөнгө салгах гэсэн оролдого хэмээн тайлбарладаг байв. Гэвч 2003 онд хийсэн нэгжлэгээр түүний эдлэн дэх байшингаас хөвгүүдийн нүцгэн зурагнууд хүүхдийн маш олон тоглоом гэх мэт зүйл олдож байсан билээ. Тэр ч байтугай “Гэртээ ганцаараа” киноны гол дүрийн хүүгийн зургийг жаазлан тавьж, дээр нь “Намайг битгий ганцааранг минь үлдээгээч” гэсэн утгатай зүйл бичсэн байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
11
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж