Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Мэргэжлийн боксын рингэд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин  Н.Төгсцогт хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдаж ялалт байгууллаа. Тоглолт АНУ-ын Нью-Йоркийн “Barclays center”-т өнөө өглөө болж, Н.Төгсцогт ялалт байгуулснаар мэргжлийн боксын рингэн дэх 11 тулаанд яллаа. IBO холбооны 57,2 кг-ын эзэнгүй байсан аваргын төлөө хоёр боксчин тулалдаж, Н.Төгсцогт дэлхийн аварга цол, бүсийг эзэмшихээр болж байна.

“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug", "Уухай” хэмээн дэмжиж байв. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, үндэсний бөхийн аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид  байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж