Мэргэжлийн боксын рингэд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдаж ялалт байгууллаа. Тоглолт АНУ-ын Нью-Йоркийн “Barclays center”-т өнөө өглөө болж, Н.Төгсцогт ялалт байгуулснаар мэргжлийн боксын рингэн дэх 11 тулаанд яллаа. IBO холбооны 57,2 кг-ын эзэнгүй байсан аваргын төлөө хоёр боксчин тулалдаж, Н.Төгсцогт дэлхийн аварга цол, бүсийг эзэмшихээр болж байна.
“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug", "Уухай” хэмээн дэмжиж байв. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, үндэсний бөхийн аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид байжээ.