Венесуэл улсад улс төрийн тогтдоргүй байдал үүсч, туульдаж ядарсан ард түмэн нь одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог огцруулахын төлөө жагсаж, хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн Хуан Гуайно гэгч өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаад байгаа билээ. Гэвч зэвсэгт хүчнийхэн, орон нутгийн засаг захиргаа болон төрийн байгууллагууд бүгд Мадурогийн талд байгаагаа мэдэгдээд байгаа. Венесуэлийн үймээн самуунтай байдалд дэлхийн томоохон улсууд ч мөн өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Эрх баригч Нэгдсэн социалист намын гишүүн, тус улсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга Диасдадо Кабелла эрх баригчдын талд буюу ерөнхийлөгч Мадурогийн эсрэг байгаа бусад улс орнуудын удирдагчдад хандаж ”Там руугаа тонилцгоо! Хэн ч хэн ч хэн ч Венесуэл улсын дотоод хэрэгт хошуу дүрж, бидний юу хийх ёстойг заах эрх байхгүй” хэмээн хатуухан мэдэгдэв.
Хуан Гуайдогоор тэргүүлүүлсэн Венесуэлийн Ардчилсан хүчнийг АНУ, Канад, Европын холбоо болон Латин Америкийн хэд хэдэн орнууд хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Мексик, Боливи, Куба, ОХУ, Турк, Хятад, Сири зэрэг улс Н.Мадурог дэмжиж байна. Түүнчлэн ОХУ-ын зүгээс Венесуэл улсын хэрэгт АНУ тэргүүтэй бусад улсууд оролцохгүй байхыг уриалсан юм.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ