Сар шинийн баяр ойртохоор хөдөө орон нутгаас тээврийн хэрэгсэл багагүй орж ирдэг тулд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн ачааллыг бууруулахаар зарим арга хэмжээг авдаг Тухайлбал, Бямба, Ням гаригуудад хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдийг тэгш сондгойгоор нь ангилан явуулдаг. Өчигдрөөс энэхүү хязгаарлалт хэлсэн бөгөөд өнөөдөр СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Энэ амралтын өдрүүдэд үйлчлэх дугаарын хязгаарлалт нь 10:00-20:00 цагийн хооронд үйлчилэх юм байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ