Хонг Конг цалингийн доод хэмжээг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Хонг Конг цалингийн доод хэмжээг хэлэлцэнэ

Хонг Конг цалингийн доод хэмжээг хэлэлцэнэЛхагва гаригаас Хонг Конгийн хууль тогтоогчид тус бүс нутагт анх удаа батлагдаж магадгүй байгаа цалингийн доод хэмжээний тухай хуулийн төслийг дахин хэлэлцэж эхэлсэн байна гэж “CNN” агентлаг мэдээлж байна. Цалингийн доод хэмжээний тухай төсөл нь маргаантай эрх зүйн асуудал бөгөөд энэ хууль батлагдсанаар Хонг Конгийн хамгийн эмзэг ажилчдыг хамгаалах болно гэж үзэж байна. Хэлэлцүүлэг 2-3 хоног үргэлжлэх болно.

Хонг Конгийн засгийн газрын хийсэн судалгаанаас үзвэл Хонг Конгод хагас сая орчим ажилчид цагт 4 Хонг Конг доллараас бага цалин авч байгаа юм байна. Тэдгээр нь хүргэх үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа, цэвэрлэгээний салбарт ажилладаг ур чадвар багатай ажилтнууд байна. Хонг Конгийн Худалдааны Эвлэлийн Холбооны бодлогын судлаач Ман Хон Пүүний ярьж байгаагаар ажилчдыг хамгаалах эрх зүйн зохицуулалт байдаггүй нь тэднийг хөдөлмөрөө мөлжүүлэхэд хүргэдэг гэнэ. “Амьдралаа залгуулахын тулд рестораны ажилтнууд хоногт 12-14 цаг хүртэл ажиллахад хүрч байна. Тэд кинонд ч явах боломжгүй байна” гэж тэр ярьсан.

Харин хууль тогтоогч Томми Чеунг чөлөөт эдийн засгийн харилцаанд зах зээл хөндлөнгөөс нь оролцох шаардлага байхгүй, Хонг Конгод өмнө нь ийм хууль тогтоомж байгаагүй ч асуудал гайгүй байсан гэж ярьж байна. Цалингийн доод хэмжээг тогтоож өгснөөр хөрөнгө оруулагчдыг үргээж, харин ч ажилгүйдэл нэмэгдэж магадгүй гэж Чеунг ярьж байна.

Хонг Конгийн засгийн газар энэ хуулийг 2008 онд батлах гэж оролдоод амжаагүй. Харин үйлдвэрчний эвлэлүүд 1998 оны Азийн санхүүгийн хямралаас хойш энэ хуулийг батлуулах гэж оролдож лоббидсоор байгаа юм. Цалингийн доод хэмжээ хэд байх вэ гэдэг дээр талууд байр суурийн хувьд зөрчилдөөнтэй байгаа. Үйлдвэрчний эвлэлүүд цагийн хөлсний доод хэмжээ 4 Хонг Конг доллар байх ёстой гэж байгаа бол ажил олгогчид 3 Хонг Конг доллар байхад болно гэж байгаа. Хэрвээ хууль энэ долоо хоногт батлагдвал цалингийн доод хэмжээ хэд байх вэ гэдгийг үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилчид, эрдэмтдийн оролцсон Цалингийн доод хэмжээг тогтоох комиссоос тогтоох болно. Цалингийн доод хэмжээг тогтоосоос хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх болно. Цалингийн доод хэмжээг хамгийн хурдандаа 2001 оны 5 сараас мөрдөж эхлэх бололтой гэж Хонг Конгийн засгийн газар тооцоолж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж