Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногийн сүүлээр ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногийн сүүлээр ирнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Унгар, Австри улсад анхныхаа ажлын айлчлалыг хийж байгаа бол Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Швейцарийн Женев хотноо Оюуны өмчийн асуудлаар албан ёсны айлчлал хийж байна. Тэргүүн Шадар сайдын айлчлал долоо хоног үргэлжлэх бөгөөд тэрбээр энэ долоо хоногийн амралтын өдөр буюу энэ сарын 14-нд эх орондоо ирэх юм байна. Н.Алтанхуяг сайд энэ хугацаанд Швейцарь улсын  Оюуны өмчийн байгууллагатай танилцан хэд хэдэн асуудлаар санал солилцсон бөгөөд  мөн Статистикийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалж байгаа гэж түүний ажлын албанаас мэдээллээ. Тэргүүн шадар сайд ирэх даваа ажилдаа орох юм байна. Мөн энэ үеэр Ерөнхий сайдын ажлын айлчлал ч дуусах тул ирэх долоо хоногт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах ажээ.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж