Японы Н.Осака Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ | News.MN

Японы Н.Осака Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Японы Н.Осака Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Японы Н.Осака Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Мэргэжлийн теннисчид оны чансааг харуулдаг Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар Японы Н.Осака шалгарлаа. Тэрбээр өчигдөр болсон шигшээ тоглолтод Чехийн Петра Квитоваг 7:6, 5:7, 6:4-өөр хожиж, хоёр дахь “Их дуулга”-ын цомоо өргөлөө.

Японы залуу од Н.Осака 2018 онд Америкийн нээлттэй тэмцээнд алдарт Серена Уильямсыг хожиж түрүүлж байсан бөгөөд энэ удаа дөрөвт эрэмбэлэгдэн тоглосон. Тэрбээр 4 сая 100 мянган австрали долларын мөнгөн шагнал хүртэж, чансааны 2000 оноог авснаар дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой боллоо.

Энэ жил 28 настай П.Квитова 2011, 2014 онуудад “Уимблдон”-д түрүүлсэн бөгөөд дэлхийн чансааны хоёрт бичигдэж байсан. Тэрбээр энэ удаа чансааны наймд эрэмбэлэгдэн тоглож, Японы залуу одод дийлдэн дэд аварга болж байна. Квитова 2 сая 50 мянган австрали долларыг өөрийн болгож, чансаагаа 1300 оноогоор ахиуллаа. Тэрбээр “Рио 2016″ олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм.

Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга өнөө шөнө тодрох бөгөөд Испанийн Р.Надаль, Сербийн Новак Жокович нар үлдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

from mgl 2019-01-27 64.119.18.195

good job

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж