Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өнөөдөр өндөрлөнө. Токио хотод болж буй Хацү башёгийн өчигдрийн барилдаанд сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Аояамагаар 12 даваагаа авч түрүү авахад тун ойртлоо. Түүний араас Такакэйшо 11 даваа, гурван унаатай удаалж байна.
Их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдрийн барилдаанд дэвжээнд гарсангүй. Түүнтэй барилдах байсан озэки Гоэйдо ялалт авснаар тавин хувийн /8-6/ амжилтаа үзүүлэв. Хакүхо энэ башёг 10 даваа, дөрвөн унаатай өндөрлүүллээ.
Хацү башёгийн түрүү бөхийн төлөө барилдаж буй сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Эндотой барилдах бол сэкивакэ Такаэйшо озэки Гоэйдотой учраа таарсан байна. Хэрвээ Тамаваши Б.Мөнх-Оргил учраа бөхөө давах юм бол шууд Хацү башёд түрүүлнэ.
Манай бусад бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Чиёошома Г.Мөнхсайхан нар зургаан даваа, найман унаатай болж тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй боллоо. Япон озэки цолтнуудаас Кайсэй 10 даваа авсан бол Такаясү, Гоэйдо нар найман даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлэв.
Токио хотод болж буй энэ оны анхны башё өнөөдөр өндөрлөх бөгөөд түрүү бөхийн төлөө сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил болон Такакэйшо нар өрсөлдөж байна.

Зочин 2019-01-27 72.137.85.228
Энэ Даваажаргал одоо болно доо ! Муу аргаар хамаг өрсөлдөгчөө зайлуулчихсан хүн шүү .Хэд унахаараа л болъёо өнжие гээд л …
Зочин 2019-01-27 64.119.27.6
Аварга маань Тамавашид боломж олгож өрсөлдөөнөөс гарсан байхаа. Түүнээс 2озекийг явахаар байлаа
Зочин 2019-01-27 182.160.0.216
Ичиножё Ичинноровийг түрүүлэхийг л хармаар байх юм. Монголын маань сайхан хүү шүү.
Зочин 2019-01-27 202.126.89.136
Наад махан бүтээгдэхүүнийг түрүүлэхийг харахын оронд өнөөдрөөс авгайгаа нухаад байвал хүүхдээ түрүүлж харах байх шүү
Зочин 2019-01-27 103.229.123.11
Одоо энийг сонирхож уздэг хун байх уу, едер болгон л нэг хогийн юм нийтлэх юм
найдаж байна 2019-01-27 103.26.193.254
Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр ЭНДОтой барилдана. ТҮРҮҮЛЭХ боломж баЙНА. ИХ анхааралтай барилдах хэрэгтэй. ЧАМД их найдаж байгаа шүү. ЧИ чадна.
Зочин 2019-01-27 202.126.89.51
Танай сайт дандаа алдаа ихтэй нийтлэл бичдэг. Уншихаас ч б**с улаймаар. Хянадаг хүн гэж алга уу.