Саудын сэтгүүлчийн хэргийг НҮБ шалгана

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Саудын сэтгүүлчийн хэргийг НҮБ шалгана

-Энэ хэрэгт Саудын Арабын прокурорын газар 11 хүнд ял тулгаж, тавд нь цаазын ял ногдуулаад байгаа юм-

Саудын сэтгүүлчийн хэргийг НҮБ шалгана

Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар амиа алдсан “Washington post” сүнины сэтгүүлы Жамаль Хашоггийн хэрэг дээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс бие даасан, олон улсын мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсноо мэдэгдэв.

Мөрдөн шалгах ажиллагааны баг гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуульч, шүүхийн эмгэг судлаач Агнес Калламард тус багийг удирдах юм байна. Бусад хоёр гишүүний хувьд Британийн хуульч Хелена Кеннеди, эмгэг судлалын шинжээч, Портулгалийн Коимбра их сургуулийн профессор Дуарте Нуно Виерра нар багтаж байгаа аж. НҮБ-ын мөрдөн шалгах баг нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар саырн 3-ны хооронд Туркс улсад очих бөгөөд зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлангаа тавих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын прокурорын газар 11 хүнд ял тулгаж, тавд нь цаазын ял ногдуулаад байгаа юм. Сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман холбоотой байж магадгүй гэх таамаглал олон нийтийн дунд тархаад байгаа. АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос ч мөн түүнийг хэрэгт холбоотой гэж мэдэгдээд байсан. Харин Саудын Арабын Засгийн газар энэ мэдээллийг үгүйсгэсээр байгаа.

Эх сурвалж: ABCNEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж