Долоо хоногийн өрнийн зурхай 2019.I.28-2019.II.3

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.I.28-2019.II.3

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.I.28-2019.II.3

ХОНЬ

Ажил хэрэг бүтэмжтэй байх тул олон зүйлийг амжуулж чадна.  Таны амьдралд ямар нэгэн чухал үйл явдал тохиох бололтой. Магадгүй, таныг хэн нэгэнтэй учруулах романтик уулзалт хүлээж байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаар хэн нэгэнтэй наймаацах эвсэл гэрээ хэлцэл байгуулах бол сайтар хянаж үзэхийг анхааруулж байна. Амралтын өдрүүдээр цэвэр агаарт гарах, байгальтайгаа ойр байснаас стресс, ядаргаагаа тайлж чадна.

ҮХЭР

Ажил хэрэг бүтэл муутай, сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Ажил хэрэг чинь танаас их хэмжээний эрч хүч, цаг хугацааг шаардана. Амьдралын эрч хүч сул байгаа учраас аль болох асуудлаас зугтахыг хичээх бололтой. Энэ үед биеийн тамираар хичээллэж, шинэ зүйл сурч мэдэх зэргээр өөрийгөө завгүй байлгахыг хичээгээрэй. Албан тушаал ахих, байр сууриа бэхжүүлэх боломж гарна. Зээл авахаар хөөцөлдөж буй бол долоо хоногийн дундуур амжилттай байна.

ХАМТАТГАХ

Ажлын ашигтай санал хүлээж авна. Гэхдээ хамтран ажиллагсдаасаа өрсөх хэрэгтэй. Өөрийн хүч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж буй эсэхэд анхаарах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд романтик байдал давамгайлна. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирч аз жаргалтай байх бололтой. Орлого багассаар байгаа нь таныг сэтгэл санааны хямрал оруулж мэднэ. Гэр бүлд баярт үйл явдал тохиож, зочид хүлээж авах бололтой.

МЭЛХИЙ

Долоо хоногийн эхээр азтай учрал тохионо. Таатай нөхцөл байдлыг ашиглан, олон ажлыг амжуулж чадна. Хэлэлцээр амжилттай явагдаж, бүх зүйл төлөвлөсөн ёсоор хэрэгжих болно. Мөн томилолтоор явахад тааламжтай. Бие тавгүйтвэл эмийн бус аргаар эмчлээрэй. Ганц бие хүмүүс учирсан болгондоо сайн хандах хэрэггүй. Таныг ашиглахыг хүссэн нэгэн улам илүү ойртсоор байгааг анхаараарай. Орлого нэмэгдэнэ.

АРСЛАН

Гэр бүл, хосын харилцаанд таатай. Хайр дурлалын харилцаанд зүрх сэтгэлээ дагаж, ажил хэргийн асуудалд толгойгоо ашиглаарай. Ганц бие хүмүүс сонголтоо хийхдээ сэтгэл зүрхнээ сайтар чагнах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд ажил ихтэй байна. Аялж, зугаалах хүсэл их байвч танд зав чөлөө олдохгүй бололтой. Сэтгэл хөдлөлөө барьж, стресс бухимдалд автахаас зайлсхийгээрэй. Орлого бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.

ОХИН

Хүсэл мөрөөдлөө дагаж, сэтгэл зүрхээ чагнаарай. Бодит байдлыг өөрчилж, хүсэл зорилгоо биелүүлэхийг хичээгээрэй. Энэ долоо хоногт та зугаа цэнгэлд хөтлөгдөж, хөөрч догдлох бололтой. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Зарлага хэдийн орлогоос давсан тул өр тавихаас аргагүйд хүрнэ. Хамт олон найз нөхдийн дунд маргаан гарч магадгүй. Нойргүйдэх, ядаргаанд орох магадлалтай.

ЖИНЛҮҮР

Үйл явдлаар өрнүүн, сонирхолтой өдрүүд үргэлжилнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалаа нөхөрлөлийн хүрээнээс хайх хэрэгтэй. Хийх ажил ихтэй байх бөгөөд та яагаад ч бүгдийг нь амжуулж чадахгүй. Санхүүгийн нөхцөл байдал таны бодсоноос муу байна. Стресс, бухимдлаас үүдэж толгой өвдөх, ходоод хямарч болзошгүй.

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоногт гол анхаарлаа ажил дээрээ төвлөрүүлж, бүтээлч байхыг хичээгээрэй. Ажил, мэргэжилтэй холбоотой амжилт гаргаж, таатай мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр таны эрч хүч суларч, амьдралын хэмнэл удааширсан мэт санагдаж магадгүй. Тиймээс зарим нэг асуудлыг түр хойшлуулахад гэмгүй. Толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Яаралтай эмнэлэгт хандаарай. Санхүүгийн байдал хэвийн, тогтвортой байна.

НУМ

Ажил дээрээ шат ахихын тулд нүүдлээ төлөвлөж, зорилгодоо үнэнч байх хэрэгтэй. Ажлын бүтэмж муутай байгаагийн шалтгаан нь таны төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой байж мэднэ. Бэлэн мөнгө, үл хөдлөхийн асуудалд болгоомжтой хандаарай. Амралтыг өдрүүдийг өөртөө зориулж, амарч, сэргэж авахыг хичээгээрэй. Эрүүл мэндээ тордож, стресс бухимдлаас зайлсхийхийг хичээгээрэй. Орлого багагүй нэмэгдэнэ.

МАТАР

Айсуй долоо хоногт та анхаарлын төвд байх болно. Ажлын санал, уулзалт, ярилцлага цуварч, санхүүгийн хувьд ч хэд хэдэн ашигтай санал хүлээж авна. Төсөл хөтөлбөр эхлүүлж, эсвэл мөрөөдлийн ажилдаа хүч үзэх хэрэгтэй. Ганц бие матрынхан олон хүний анхаарлыг татаж, харилцаа тогтоох боловч сэтгэлд нийцэх хүн олдохгүй бололтой. Долоо хоногийн сүүлээр гэмтэж бэртэхээс сэргийлээрэй.

ХУМХ

Хайр дурлалын харилцаанд дэвшил гарна. Хосуудын харилцаа нийцтэй, романтик өдрүүдийг үднэ.  Зарим хосууд хайр дурлалын харилцаагаа шат ахиулахыг хүсэх бололтой. Харин ганц бие хүмүүс хувьд найз нөхдийнхөө хүрээлэл дунд, зугаатай, наргиантай мөчүүдийг өнгөрүүлэх болно. Ажил хэрэг нэгэн хэвийн уйтгартай болж ирнэ. Энэ үед та шинийг санаачилж, идэвхтэй байхыг хичээгээрэй. Санхүүгийн байдал эрс сайжирч, орлого нэмэгдэнэ.

ЗАГАС

Бүтээлч долоо хоног. Ажил дээрээ идэвхтэй байснаар их зүйлийг амжуулж чадна. Таны бусдыг өөртөө татах чадвар өндөр байна. Таны тусламж дэмжлэг бусад хүмүүст хүндэтгэл төрүүлж, өндөр үнэлэгдэх болно. Гэр бүлийн харилцаанд эдгээр өдрүүд тааламжтай байна. Санхүүгийн байдал тогтвортой байх бөгөөд таны хичээл зүтгэлээс хамаарч орлого нэмэгдэнэ. Эрүүл мэндээ бодож, хорт зуршлаас татгалзаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж