Шилдэг оюутан тамирчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Шилдэг оюутан тамирчид тодорлоо

Шилдэг оюутан тамирчид тодорлоо

Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ) уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг. Энэ онд 25 дахь удаагаа 2018 оны шилдэг оюутан тамирчдаа шалгаруулж, шагнал гардуулав. Шагналыг МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан гардуулан өгчээ.

Хүндийн өргөлтийн ОУХМ Г.Ануужин – Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн оюутан. Польш улсын Биала Подласка хотод зохион байгуулагдсан Дэлхийн оюутны аварга шалгаруулах хүндийн өргөлтийн төрөлд амжилттай оролцож, 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртж. Түүний Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгаруулсан байна.

Азийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хүрэл медальт П.Мөнх-Оргил – Багануур дүүрэгт төрсөн. ШУТИС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн 3-р курсийн оюутан. Малайз Улсын Куала Лумпур хотноо 2018 онд зохион байгуулагдсан Ази тивийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль, БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээний шилдэг 8 багт шалгарсан амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж