Чехийн ерөнхийлөгч Ялалтын баярт оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Чехийн ерөнхийлөгч Ялалтын баярт оролцоно

 

Чехийн ерөнхийлөгч Милош Земан эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоор Москвад очих болно гэж Frekvence1 радио станцад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

 

“Энэ улсад бид германаар ярихгүй, “Хайль Гитлер” гэж хэлдэгүйд нь талархаж байгаа учраас би тийшээ очно. Зөвлөлт холбоот улсгүйгээр Гитлерийг ялах боломжгүй байлаа. Үүний үнэ цэнэ нь 20 сая Зөвлөлтийн иргэдийн амь” хэмээн Земан тэмдэглэжээ.

 

Германы  канцлер баярын арга хэмжээнд оролцохоос татгалзсан нь ердийн нэг “улс төрийн заль” гэж Земан тайлбарлав. Үүний өмнө Норвегийн Засгийн газрын төлөөлөгчид Ялалтын баярт оролцохгүй нь тодорхой болсон юм.

 

 

Харин Японы ерөнхий сайд Шинзо Абэ Мосвад тавдугаар сарын 9-ний арга хэмжээнд оролцох урилгыг  хүлээн авахгүй байх санаатай байгаа тухай “Санкэй” сонинд төрийн захиргааны эх сурвалжийн мэдээнд тулгуурлан бичжээ. Японы ерөнхий сайдын шийдвэр дөрөвдүгээр сард багтан нэг мөр зарлагдах юм байна.

 

АНУ, Франц, Германы лидерүүд арга хэмжээнээс татгалзсаныг Шинзо Абэ анхааралдаа авчээ. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны  төгсгөлөөр Оростой энхийн гэрээ байгуулаагүйг тооцож байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж