"Сонирхолтой газар зүй" булангийн энэ удаагийн дугаарт алдартай кинонуудын зураг авалтаа хийсэн газруудыг онцолж байна.
“JURASSIC PARK” (Юрийн галавын цэцэрлэг)- ХАВАЙ
Хэдэн сая жилийн өмнө устсан аварга үлэг гүрвэлүүдийг дэлхий дээр дахин амилуулсан тухай гардаг “Юрийн галавын цэцэрлэг” киноны зураг авалтын ихэнх хэсгийг Хавайн Куалоа эдлэн газарт авчээ. Түүнчлэн Jumanji – “Welcome to the Jungle” (Жуманжи-Ширэнгэд тавтай морил), “Godzilla” (Годзилла) кинонуудын зураг авалт энд хийгдсэн байна.
“HARRY POTTER” (Харри Поттер) цуврал- ЛОНДОН
Лондон хотын классик архитектурын шийдэл бүхий эртний барилгууд ид шидтэнүүдийн ертөнцийг харуулсан “Харри Поттер” киноны зураг авалтад төгс тохирчээ. Киноны зураг авалт хийсэн газрууд Лондонд хаа сайгүй. Тухайлбал, та “King’s Cross Station” төмөр замын өртөө, “St. Pancras Renaissance “зочид буудал, “Leadenhall” зах зэргээр аялах боломжтой.
“THE GODFATHER” (Загалмайлсан эцэг) – ИТАЛИ
“Загалмайлсан эцэг” киноны зураг авалтыг Италийн Сициль хотын ойролцоо Савока гэх нам гүн далайн эргийн жижиг хотод хийжээ. Энд та кинонд гардаг “Vitelli” уушийн газар, Майкл, Аполлониа нарын хуримаа хийдэг жижиг сүм зэрэгт зочилж болно.
“LORD OF THE RINGS” (Бөгжний эзэн)-ШИНЭ ЗЕЛАНД
“Бөгжний эзэн” гурамсан уран сайхны киноны Хоббит нарын амьдардаг тосгон Шинэ Зеландын нийслэл Окландаас өмнө зүгт хоёр цаг яваад хүрэх Матамата жижиг хотод бий.
“MAD MAX” (Галзуу Макс)-НАМИБИА
Автомашины галзуу уралдаанчдын тухай өгүүлэх “Галзуу Макс” киноны зураг авалтыг Намибын цөлд хийжээ. Тус цөл нь дэлхийн хамгийн эрт үүссэн цөл бөгөөд 50-80 сая жилийн тэртээ үлэг гүрвэлүүд амьдарч байхад оршиж байсан аж.
“DOCTOR STRANGE” (Стрэнж эмч) –КАТМАНДУ
Чадварлаг, ухаалаг мэс засалч Стрэнж эмч ослын улмаас гар нь чичирдэг болсноос сэтгэлийн гүм хямрал ордог тухай өгүүлдэг уг киноны зураг авалтыг Балбын нийслэл Катманду хотноо хийжээ. Таныг Катманду хотод очвол ачлалын хөтөч нар дээрх киноны зураг авалтыг хийсэн гайхамшигтай уламжлалт архитектур бүхий барилгууд, өнгөлөг гудамжууд, зах зэргийг үзүүлэх болно.
“AVATAR” (Аватар)-ХЯТАД
Хятадын Хунань мужийн Жанжиажэ хот нь Хятадын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүсэд ордог эртний түүхт хот. Тус хот дахь хадан уулуудын байгалийн өвөрмөц тогтоц нь алдарт “Аватар” киноны харь гаригийн зураг авалтыг хийхэд яг тохирчээ.
Холбоотой мэдээ