Ухаант нохой эзнээ аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Ухаант нохой эзнээ аварчээ

Ухаант нохой эзнээ аварчээ

Хятадын Шаньси мужийн Юньчэн тойрогт ухаант нохой эзнээ аварсан тохиолдол гарчээ. Нэгэн гэрийн тэжээмэл нохой түргэн тусламжийнханд туслан, ухаан алдсан эзнийхээ байгаа газрыг зааж өгсөн байна. Нохойн эзэн нэгэн гудамжинд гэнэт ухаан алдан, газарт унажээ. Түүнийг харсан орон нутгийн иргэд түргэн тусламж дуудсан байна.

Тухайн үед нохой зам руу хурдлан, түргэн тусламжийн машиныг угтан, жолоочид нь эзнийхээ байгаа газрыг “зааж” өгчээ. Эмч нарын нэгний хэлснээр, нохойн эзэн хэт их архи уусны улмаас ухаан алдсан аж.

Эмч нар тэрхүү нохойн эзнээ аврахыг хичээж буй үйлдлийг утсаараа бичиж аван, интернэтэд байршуулснаар гэрийн тэжээмэл амьтан нийгмийн сүлжээнд "од" болжээ. Нийгмийн сүлжээний хэрэглэгчид сайхь нохойг "хамгаалагч сахиусан тэнгэр" хэмээн нэрийдсэн байна.

Эх сурвалж: The Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж