АНУ-ын Хойд Каролина мужийн хэд хэдэн айлд явуулсан шинжилгээгээр, орон гэрт дунджаар 8000 орчим нян, нэг эст бүдүүлэг организм, шавж, мөөгөнцрүүд байдгийг эрдэмтэд илрүүлэн тогтоожээ.
Амьдралын тийм янз бүрийн хэлбэр, онгон байгальд төдийлөн бөөгнөрдөггүй, хаалттай орон зайд экологийн хөгжил нь хамгийн идэвхтэй явагдаж байна гэж дүгнэжээ. Эрдэмтдийн тооцоолсноор бүх орон гэрийн амьд организмыг цуглууллаа гэхэд тэр нь мөсөөр хучигдаагүй дэлхийн хуурай газрын 0,5 хувийг хучих бөгөөд тэр нь Техас муж улсын нутаг дэвсгэртэй адилхан талбайг эзлэх гэнэ.
Өмнө нь хаалттай орон зайн амьд организмыг судалгаанд бараг хамруулаагүй байсан юм. Хойд Каролина мужийн 40 байшинг судлан нэг байшинд дунджаар 8000 орчим нян, нэг эст бүдүүлэг организм, шавж, мөөгөнцрүүд байдгийг тогтоон тэднийг генийн технологиор бүртгэж авсан байна. Эрдэмтэд дараагийн судалгаагаар цаг агаарын янз бүрийн нөхцөлд байгаа орон гэрийн судалгааг гаргана гэж найдаж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР