Жинхэнэ классик тоглолт айсуй | News.MN

Жинхэнэ классик тоглолт айсуй

Жинхэнэ классик тоглолт айсуй

Жинхэнэ классик тоглолт айсуй

Мэргэжлийн талбайн теннисний Австралийн нээлттэй тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Өнөөдөр тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөл болон эрэгтэй, эмэгтэй хос, холимог хосын төрлийн аваргууд тодорно. Маргааш тэмцээний хамгийн оргил тоглолт болох эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт болно.

Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний шигшээд энэ цаг үеийн мэргэжлийн талбайн теннисний шилдгүүд болох Р.Надал болон Н.Жокович нар шалгараад байна. Дэлхийн шилдгүүдийн 53 дахь тоглолт Австралид болох билээ. Хоорондын харьцааг Н.Жокович 27-25 харьцаатай тэргүүлж байна.

Р.Надал Австралийн нээлттэй тэмцээний шигшээд тав дахь удаагаа шалгарч байна. Өмнө нь дөрвөн удаа шигшээд шалгарсан ч ганцхан удаа түрүүлж байсан. Гурван удаад нь Н.Жокович, С.Вавринка болон Р.Федерер нарт хожигдож байсан. Харин Н.Жокович Австралийн нээлттэй тэмцээний шигшээд зургаан удаа шалгарахдаа бүгдэд нь түрүүлсэн байдаг.

Тэрээр Э.Мюррейг 4, Р.Надалыг 1, Ж.Цонгаг 1 удаа шигшээд буулган авч, Австралийн нээлттэй тэмцээний аваргаар шалгарч байжээ. Өөрөөр хэлбэл Австралийн нээлттэй тэмцээний корт бол Н.Жоковичийнх гэж хэлж болно. Р.Надал карьертаа ганцхан удаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн байдаг бөгөөд түүний хувьд шороон кортонд давуу байдалтай тоглодог. Иймд энэ удаагийн тоглолтод Н.Жокович хожих магадлал 51-49 харьцаатай.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Испаниар 2019-01-26 202.9.44.61

Надал сайн байгаа

Avatar

Guest 2019-01-26 203.159.44.77

Nadal deer boocoogoo tavilaa

Avatar

Зочин 2019-01-26 64.119.18.58

СУПЕР ТУЛААН

Avatar

zochin 2019-01-26 202.179.25.135

2 -laa ich mundagaa,tegechdee bi Nadald iluu bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж