С.Самодурова Европын аваргын алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

С.Самодурова Европын аваргын алтан медаль хүртлээ

С.Самодурова Европын аваргын алтан медаль хүртлээ

Беларусь улсын нийслэл Минск хотноо уран гулгалтын Европ тивийн АШТ явагдаж байна. Өчигдөр тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр явагдаж медалийн эзэд тодров.

Энэ оны Европын аваргаар Оросын 16 настай С.Самодурова шалгарсан бөгөөд чөлөөт үзүүлбэрт 140.96 оноо, богино үзүүлбэрт 72.88 оноо тус тус авч, дэд байранд бичигдэж, чөлөөт үзүүлбэртээ алдаа гаргалгүй хамгийн өндөр оноо авсан нь түрүүлэх боломжийг нээж өгсөн юм.

Богино үзүүлбэртээ оноогоор тэргүүлээд байсан А.Загитова чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэх явцдаа дөнгөж эхлээд хоёр аксель эргэлт гүйцэтгэх үедээ алдаа гаргаж унасан. Энэ нь түүний оноо алдах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Ийнхүү А.Загитова дэд байранд шалгарсан бол Финландын В.Линдфорс хүрэл медалийн эзэн болжээ.

Богино үзүүлбэртээ гуравдугаар байранд бичигдээд байсан Швейцарийн А.Паганини чөлөөт үзүүлбэртээ маш хангалтгүй байж ердөө зургадугаар байранд орсон байна.

Хосын төрөлд Францын В.Жеймс болон М.Сипре нар тэргүүллээ хадгалан үлдсэн бол Оросын хосууд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Өнөөдөр тэмцээний эрэгтэй ганцаарчилсан болон бүжгийн хосын медалийн эзэд тодорно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж