Хүчирхийлэл үйлдэгдэж буй их сургуулийг шалгана

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэл үйлдэгдэж буй их сургуулийг шалгана

Хүчирхийлэл үйлдэгдэж буй их сургуулийг шалгана

Өмнөд Солонгосын Засгийн газраас тус улсын спортын их сургуульд (Korea National Sport University) тусгай аудитын шалгалтыг ирэх хоёрдугаар сард хийхээр болжээ. Өмнөд Солонгосын спортын салбарт бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэж, үүнийг нуун дарагдуулах явдал газар авсныг хэд хэдэн тамирчин мэдээлсэн нь том дуулиан дэгдээгээд байна. Олимпийн хошой аварга, тэшүүрийн тамирчин Шим Сук Хи өмнөх дасгалжуулагч Чо Же-Бомыг өөрийг нь хүчирхийлсэн хэрэгт буруутган мэдэгдсэн юм.

Засгийн газрын тусгай шалгалт нь бэлгийн хүчирхийллээр зогсохгүй оюутан элсүүлэлт, менежмент, төгсөлтийн шалгалт зэрэг их сургуулийн үйл ажиллагааг бүхэлд нь хамрах аж. Өмнөд Солонгосын Үндэсний спортын их сургуульд нэр хүндтэй дасгалжуулагч нар ажиллаж, олон арван алдартай тамирчин төрүүлсэн юм.

Гэвч тус сургуулийн эмэгтэй оюутан, тамирчид бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх мэдээлэл олон нийтийг цочроогоод байна. Тусгай  шалгалтын үеэр их сургуулийн 63 мянган оюутан тамирчнаас хүний эрхийн зөрчил, бэлгийн хүчирхийллийн талаар мэдүүлэг авахаар төлөвлөжээ. Үүний дараа тусгай баг хоёрдугаар сарын сүүлчээс Өмнөд Солонгосын спортын клубуудад шалгалт хийх аж.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж