Сон Хын-Мин ахлагчтай БНСУ-ын шигшээ баг тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Сон Хын-Мин ахлагчтай БНСУ-ын шигшээ баг тэмцээнийг орхилоо

Сон Хын-Мин ахлагчтай БНСУ-ын шигшээ баг тэмцээнийг орхилоо

Хөлбөмбөгийн ААШТ-ий дунд шөвгийн тоглолт өндөрлөлөө. Тэмцээний дунд шөвөгт Сон Хын-Мин ахлагчтай БНСУ-ын шигшээ баг Катарын шигшээ багтай тоглосон бөгөөд солонгосчуудын ялагдлаар өндөрлөсөн байна. Тоглолтын II хагаст Катарын шигшээ багийн #6 дугаартай А.Абдуллахын 16 шугамын гаднаас цохисон алсын цохилт Солонгосын хаалганы зүүн доод буланд орж, катарууд тэргүүлж эхэлсэн.

Катарын гоолоос ердөө минутын дараа солонгосчууд тооны харьцааг тэнцүүлж чадсан ч отон тоглолт гэж үзэн гоолыг хүчингүйд тооцсон. Ингэснээр үндсэн цагт тооны харьцаа өөрчлөгдөлгүй байсаар Катарын шигшээ баг 1-0 харьцаатай ялалт байгуулж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа.

Хагас шигшээд өрсөлдөх сүүлчийн эрхийг АНЭУ-ын шигшээ баг авсан бөгөөд дунд шөвөгт Австралийн шигшээ багийг 1-0 харьцаатай хожсон юм. Азийн АШТ-ий хагас шигшээ тоглолтууд даваа, мягмар гарагт явагдах бол шигшээ тоглолт хоёрдугаар сарын 1-нд болно. Хагас шигшээд Ираны шигшээ баг Японтой тоглох бол Катарын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багтай тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж