Н.Төгсцогт аваргын төлөө тулалдана | News.MN

Н.Төгсцогт аваргын төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт аваргын төлөө тулалдана

Н.Төгсцогт аваргын төлөө тулалдана

Мэргэжлийн боксын рингэд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин  Н.Төгсцогт хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдана. Тоглолт Улаанбаатарын цагаар энэ долоо хоногийн ням гарагт буюу нэгдүгээр сарын 27-ны өглөө болох ба NTV телевиз 08:30 цагаас шууд дамжуулан үзүүлэх аж. Н.Төгсцогт мэргэжлийн боксын карьерынхаа хамгийн чухал Нью-Йоркийн “Barclays center”-т хийх гэж байна.

Мэргэжлийн бокс руу орсон цагаасаа хойш 10 тулаан хийхдээ 9-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчийн боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт Олон улсын боксын холбоо (International Boxing Organization)-ны featherweight буюу хөнгөн жингийн 57,2 кг-ын эзэнгүй байгаа аваргын дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах юм.

Сонирхогчийн бокст өсвөр наснаасаа өөрийн нэрээ тод үлдээж, 130 орчим тулаан хийсэн King Tug буюу Н.Төгсцогт 2012 оны Бээжингийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрээр 2014 оны Инчеоны Азийн наадмын дараа АНУ-ыг зорьж, мэргэжлийн бокс руу шилжсэн билээ.

Түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Марреро 29 настай. Мэргэжлийн бокст 25 тулаан хийснээс 23 ялж, хоёр ялагджээ. Марреро 23 ялалтынхаа 17-г хүнд цохилтоор авсан аж.

Эх сурвалж: Premier boxing champions

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-26 202.9.45.222

наад бичиж байгаа юм аа нягталж байгаач юун бээжингийн олимп гэж лондонгийн олимпоос медаль авсан хоолны савнууд

Avatar

Зочин 2019-01-26 66.181.178.235

тѳгсцогт яллаа

Avatar

зочин 2019-01-26 182.160.34.186

төгсөө наадах чинь яасан олон шивээстэй юм.миний хүү цээжин дээрээ чингис хаан гээд шивүүлчих наадах чинь уншаад үнхэлцэг нь хагарна,чамтай огт зодолдож чадахгүй

Avatar

bestplayer 2019-01-26 202.9.44.164

sain orsoldogch bn

Avatar

Дэмжигч 2019-01-26 103.26.193.132

Ялчихсан харагдаж байна шүү хаан Төгс.

Avatar

aimar 2019-01-26 27.123.214.2

Chadnaaa minii duu amjilt ireeduin FLOYD

Avatar

Zochin 2019-01-26 64.119.17.9

Har ni bie byaldar gej aimaar yum bna

Avatar

зочин 2019-01-26 202.9.43.129

Морреро нь их л хурдан юм билээ … .. Эхний хэдэн раундыг тэсчихвэл ч учиртай даа ..

Avatar

Зочин 2019-01-26 103.26.193.168

дүү хүү чаднаа 3-р үе дээр нам цохино.

Avatar

Зочин 2019-01-26 202.131.225.197

2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Төгсцогт ялнаа

Avatar

Ганболд 2019-01-26 202.131.225.197

Ялаарай, дүү чадна

Avatar

ЗОЧИН 2019-01-26 202.9.43.73

ямар учиртай ийм мэдээ үргэлж явдгийн болооо аваргын төлөө тулалдана тов гарчээ гэрээ үзэглэжээ тулалдахад 2 хоног үлдлээ гэхчлэн ялдгиймуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж