Хөлбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын хотуудад болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог “Азийн цом” нэрээр алдаршсан энэхүү тэмцээн Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж чансаа өндөр тэмцээний нэг билээ.
Өчигдөр шөвгийн наймын сүүлийн тоглолт болж, Катарын шигшээ баг 2018 оны ДАШТ-д оролцсон БНСУ-ыг багийг 1:0-оор хожин цааш тоглох эрхийг авлаа. Мөн Арабын нэгдсэн Эмиратын улсын баг 2015 оны тивийн аварга Австралийг 1:0-оор хожиж, хагас шигшээд үлдлээ.
“Азийн цом”-оос Австралийн баг 2011 онд мөнгө, 2015 онд алтан медаль хүртсэн бол БНСУ 2007, 2011 онуудад хүрэл, 2015 онд мөнгөн медаль хүртсэн юм.
Хагас шигшээд Япон, Ираны багууд үлдээд байсан бол Катар, Арабын нэгдсэн Эмират улсын багууд сүүлийн эрхийг авлаа.
Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт энэ сарын 28, 29-ний өдрүүдэд болж, шигшээ тоглолтод өрсөлдөх багууд тодорно.
ХУВААРЬ:
- 01.28: Иран – Япон
- 01.29: Катар – Арабын Нэгдсэн Эмират улс
Холбоотой мэдээ