Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудтай зэрэгцэн зарим нэг нөхөрсөг тоглолтууд энэ өдрүүдэд явагдаж байгаа билээ. Тэгвэл Дунгагаар удирдуулсан Бразилын шигшээ баг Чилийн шигшээ багтай өнгөрсөн шөнө тоглож, 1-0 харьцаатай хожил байгуулсанаар 8 дараалсан хожил байгууллаа.
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 73 дахь минутад Фирмино оруулсан юм. Харин тоглолтын үеэр "Барселона" болон Бразилын шигшээ багийн супер од Неймар эсрэг багийн хагас хамгаалагч Меделийн хүчтэй хамгаалалтад өртсөнөөр бэртэл авах дөхсөн бөгөөд тоглолтын дараагаар зарим зүйлийг ярьсан байна.
Тэрбээр "Өнөөдрийн тоглолт хөлбөмбөгийн тоглолт болсонгүй. Уг нь хөлбөмбөг тоглох ёстой шүү дээ. Энэ бол UFC биш. Ийм зүйлийг зохицуулах гэж шүүгчид ажилладаг. Гэхдээ тэдний хэн н ч юу ч харсангүй. Эцэст нь би хохирогч болж үлдлээ" гэсэн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn