
Уг хөлгийг тагнуулын ажиллагаа, ажиглалтанд ашиглаж болох бөгөөд багийнхан нь аюулгүйгээр газар байрлаж байхад онгоц нь дэлхийн хаана ч хүрч нисэж очиж чадна. Түүнчлэн хүчин чадлыг нь шалгасан тестүүдийг амжилттай давбал уг тийрэлтэт сөнөөгч онгоцыг бөмбөг болон пуужингаар зэвсэглэх боломжтой бөгөөд алсын зайд, бүр өөр тивд байгаа байд хүртэл цохилт өгч чадах болно гэж ярьж байна.
Одоо цэргийн технологид ашиглагдаж байгаа “Predator”, “Reaper” зэрэг дронууд пуужин тээх хүчин чадалтай ч эдгээрийг зөвхөн агаарын хувьд ноёрхсон орон зайтай Ирак, Афганистан зэрэг газруудад л хэрэглэж байна. “Taranis бол жинхэнэ цахиур хагалсан төсөл. Энэ бол Их Британийн хэрэгжүүлж байгаа энэ төрлийн анхны төсөл бөгөөд манай улс батлан хамгаалах технологиор дэлхийд тэргүүлж байгааг харуулж байна” гэж Олон Улсын Аюулгүй байдлын стратегийн сайд Жерард Ховарт ярьж байна. “Taranis”-ыг “BEA Systems”, “Rolls-Royce”, “QinetiQ”, “GE Aviation” зэрэг компаниудтай хамтран бүтээсэн бөгөөд бүтээхэд гурван жилийн хугацаа зарцуулсан байна.
Т.Бадрах