“Улаанбаатарын өвлийн наадам" ирэх сарын 16, 17-ны өдрүүдэд болно

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарын өвлийн наадам" ирэх сарын 16, 17-ны өдрүүдэд болно

“Улаанбаатарын өвлийн наадам" ирэх сарын 16, 17-ны өдрүүдэд болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар "Скай Резорт" цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад, дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Тус наадам нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд уламжлалт хэсэгт нь монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, парад багтдаг. Орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, хоккей, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, дөрвөн дугуйт, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, сноуборд, рагбигийн тэмцээнүүд зохион байгуулагддаг байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж