Хойд Солонгосын 280 хүний урлагийн баг Бээжинд тоглов

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын 280 хүний урлагийн баг Бээжинд тоглов

Хойд Солонгосын 280 хүний урлагийн баг Бээжинд тоглов
тоглолт болж буй цэнгэлдэх

Хойд Солонгосын хамтлаг, дуучид өнөөдөр (2018.I.26) гурав дахь өдрөө Хятадын нийслэл Бээжин хотод бүрэн хэмжээний тоглолт хийж байна. Хятадын албаны эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосоос урлаг, соёлын 280 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн лхагва гаригт Бээжинд иржээ.

Тэд Хятадын Коммунист намын Төв хорооны олон улсын хамтын ажиллагааны төвийн урилгаар Бээжинд тоглолт хийж байна. Өндөр хамгаалалт дор болж буй уг тоглолтыг олон нийтэд хаалттай зөвхөн урилгаар хүндэт зочдод зориулжээ. Түүнчлэн тоглолтын хөтөлбөр болон бусад зүйлс нууц байна.

Ямартай ч тоглолтод өнгөрсөн арванхоёрдугаар сард Бээжинд тоглолтоо хийхээр төлөвлөж байсан Моранбонг хамтлаг багтжээ. Тухайн үед тоглолтыг Хятадын талаас цуцалж байв. Урлагийн багийг Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны гадаад хэргийн дэд сайд асан Ри Сү Ён, Самжиён оркестрын дарга Хён Сун Воль нар тэргүүлжээ.

Хойд Солонгос болон Хятад улс нь энэ онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын эхээр Хятадад айлчилсан билээ.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж