Австралийн нээлттэй тэмцээнд шинэ аварга төрнө

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Австралийн нээлттэй тэмцээнд шинэ аварга төрнө

П.Квитова 2011, 2014 онуудад “Уимблдон”-д түрүүлсэн бол Осака 2018 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга юм.

Австралийн нээлттэй тэмцээнд шинэ аварга төрнө

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн өндөрлөх дөхлөө. Тэмцээний 13 дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шинэ аварга тодорно. Шигшээ тоглолтод Чехийн Петра Квитова, Японы Осака нар үлдээд байгаа билээ.

Энэ жил 28 настай П.Квитова 2011, 2014 онуудад “Уимблдон”-д түрүүлсэн бөгөөд дэлхийн чансааны хоёрт бичигдэж байсан. Тэрбээр энэ удаа чансааны наймд эрэмбэлэгдэн тоглож байгаа бөгөөд анх удаа Автралийн нээлттэй тэмцээний финалд үлдлээ. "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт Квитовад дэлхийн чансааг тэргүүлэх боломж бий.

Чехийн П.Квитова

Японы залуу од Н.Осака 2018 онд Америкийн нээлттэй тэмцээнд алдарт Серена Уильямсыг хожиж түрүүлж байсан бөгөөд энэ удаа дөрөвт эрэмбэлэгдэн тоглож байна.

Осака Японы теннисчдээс анх удаа Автралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод үлдсэн түүхэн амжилтыг үзүүллээ. Тэрбээр энэ жил 21 настай бөгөөд энэ тэмцээнд түрүүлбэл чансааны 2000 оноог авч дэлхийн чансааг тэргүүлж эхлэх юм. Японы эмэгтэй теннисчдээс түүхэн амжилт үзүүлээд байгаа Осака Квитоваг хожиж, Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэх магадлал өндөр байгаа.

Австралийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 4 сая 100 мянган австрали долларын мөнгөн шагнал хүртэж, чансааны 2000 оноог авах бол дэд аварга 2 сая 50 мянган австрали долларыг өөрийн болгож, чансаагаа 1300 оноогоор ахиулна.

2018 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга Японы залуу од Н.Осака
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж