Өндөр үнэтэй орон сууц, завгүй ажлын хуваарь зэргээс шалтгаалан Өмнөд Солонгосын залуу хосууд хүүхэдтэй болохоос илүү амьтан тэжээх нь нэмэгджээ. Тэд гэрийн тэжээвэр амьтдаа хүүхдээс дутахгүй халамжилдаг ба гэр бүлийн зураг авахуулах, оршуулгын ёслол үйлдэх зэрэг нь түгээмэл болжээ.
Хосууд мөнгө олохын төлөө завгүй ажилладаг тул хүүхэдтэй болох гэж яарахаа больсон гэж судалгаанд орсон Өмнөд Солонгосын залуус ярьсан байна. Түүнчлэн тэд хүүхэдтэй болсноор хүлээх хариуцлагад бэлэн биш байгаагаа тайлбарлажээ. Харин хүүхдийн оронд амьтан тэжээх нь илүү хялбар, хямд гэж тэд үздэг аж. Тухайлбал, Өмнөд Солонгосын залуус нохойны хоол хүнс, хувцас, тоглоом авахад сард дунджаар 90 орчим ам.доллар зарцуулдаг бол нэг хүүхдийн хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөр үүнээс гурав дахин их байдаг аж.
Өмнөд Солонгосын гэрийн тэжээвэр амьтдад үйлчилгээ үзүүлэх салбарын орлого 2018 онд 1,5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийнхээс долоон хувиар өсчээ. Үүнд, нохой, муурны хүн орхоодойн найрлага бүхий тансаг зэрэглэлийн хоол, гэрийн тэжээвэр амьтанд зориулсан агаар цэвэршүүлэгч, нохойн оршуулах ёслолын үйлчилгээ зэрэг багтдаг байна.
Эх сурвалж: Reuters