ММСУХ-ноос санал асуулга явуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

ММСУХ-ноос санал асуулга явуулж байна

Монголын Морин спорт, уяачдын холбооноос эрлийз болон монгол адууг ялгах тал дээр уяачид, морь сонирхогчдын дунд нээлттэй санал асуулгыг утас, мессеж, и-мэйл, фейсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээгээр авч байна.

Энэхүү санал асуулгыг 2015 оны 03 дугаар сарын 30- ны өдрийн 09:00 цагаас 04 дүгээр сарын 03-ны 18:00 цаг хүртэл хугацаанд явуулах юм. ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас байгуулсан ажлын хэсэг дүнг нэгтгэн эрлийз болон монгол адууг ялгах асуудлыг боловсронгуй болгох санал боловсруулан холбогдох шийдвэрийг гаргуулах юм. 

Монголын Морин спорт, уяачдын холбооны санал асуулга

1.Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос эрлийз, монгол адууг ялгаж уралдуулах тухай шийдвэрийг та дэмжих үү?
1.Тийм  2. Үгүй     /хариултын өмнөх дугаарыг явуулна/
2.Эрлийз, монгол адууг хэрхэн ялгах талаар та ямар саналтай байна вэ?
……………………………………………………………………… /саналаа товч бичнэ/

Саналыг доорх хэлбэрээр ирүүлэх боломжтой.

Утас: 1900-1319
 Мессэж: 150019
 Цахим хаяг: sanalhuselt@horseracing.mn
https://www.facebook.com/horseracing.mn
https://twitter.com/MorinErdenemn

ММСУХ-НЫ АЖЛЫН АЛБА

ЭРЛИЙЗ, МОНГОЛ АДУУГ ЯЛГАХ САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж