Си Жиньпин
Фото: AP / FOTOLINK / Eastnews
БНХАУ 2020 он гэхэд гадаадад 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 10 их наяд ам.долларын импорт хийнэ гэж Азийн эдийн засгийн чуулга дээр БНХАУ-ын дар Си Жиньпин мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг дамжуулжээ. Хятадын жуулчид энэ хугацаанд 500 сая гаруй айлчлалыг гадаад орнуудад хийнэ гэж тус улсын лидер хэлжээ. Хятад өөрийн бодлогодоо нээлттэй, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулан хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалах болно гэдгийг ч тэр онцолжээ.
Хятадын эдийн засаг хөгжлийн шинэ үедээ орж байна. Тэр нь дэлхийн улс орнуудад ашиг авчирна. Дундад улсын эдийн засаг нь өөрчлөлт шинэчлэл хийхэд шаардлагатай хүчин чадлыг агуулж байна гэдгийн Си дарга хэлжээ. БНХАУ-ын Шинэчлэл хөгжлийн улсын агентлагийн дүгнэлтийн дагуу Хятадын санхүүгийн шууд хөрөнгө оруулалтын буянаар бусад орнуудын эдийн засаг 10 хувиар буюу 113 тэрбум ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР