Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтан ууц, өвчүүг зөвшөөрөлгүй газруудад чанадаг. Тиймээс нийслэлийн нийт хороодын засаг дарга нарт нийтийн эзэмшлийн нутаг дэвсгэр, сургууль цэцэрлэгүүдийн гал тогоонд ууц, өвчүү чануулахгүй байх шаардлага хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ хяналт тавьж ажиллах юм байна.
Тиймээс ууц, өвчүүг хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөгдсөн газруудад чануулах ёстой. НМХГ-аас цагаан сарын баяраар хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллан 70128012 утсаар тухайн үед гарсан осол, гэмтэл, гомдлыг хүлээн авч, шуурхай ажиллаж барагдуулна гэж албаны хүмүүс хэлэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ