Хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна

Хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна

Сар шинийг баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр өнөөдрөөс эхлэн /2019.01.27/ баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм.

Уг зохицуулалттай холбоотойгоор иргэдээс улсын бүртгэлийн дугааргүй, хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихээр гаргадаг тул цагдаагийн байгууллагаас иргэдийг хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслээр болон хязгаарлагдсан дугаартай хязгаарлалт тогтоосон автозамуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар “Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр”, 14.7.13 дахь хэсэгт зааснаар “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасч хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” арга хэмжээ авах юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж