Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Далан” гэдэг газар Булган голд халиа үүсэж таван өрхийн гэр, хашаа усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр /2019.01.24/ 09:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн 19 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 25 хүн, нийт 44 хүн, таван автомашинтайгаар 23 км замыг туулан 11:00 цагт очсон байна.
Онцгой байдлын албаныхан малчин Ч, Т, О, Ч, Г нарын таван өрхийн гэр, эд хогшил, 21 том хүн, дөрвөн хүүхэд, 1600 толгой малыг тус сумын Алагтолгой багийн төв рүү /6 км-т/ нүүлгэн шилжүүлж, аюулгүй болгожээ. Мөн тус сумын Засаг даргын захирамжаар “Булган” голын эрэг дагуу, эрсдэлтэй газар өвөлжиж байгаа малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Э.БУРАМ