Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр  тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр  буюу нэгдүгээр сарын 26-ны бямба гарагт улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Харин ням гарагт улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар сар шинийн баяртай холбоотой дээрх зохицуулалтыг хийхээр болсон  билээ.

Тодруулбал,

Сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон юм.

Эдгээр өдрүүдэд өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж