"Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт сэжигтэн олдоогүй" | News.MN

"Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт сэжигтэн олдоогүй"

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

"Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт сэжигтэн олдоогүй"

"Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт сэжигтэн олдоогүй"

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо "KH апартмент" хотхоны хойд талд байрладаг барилгын хоосон хашаанд Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэрэгт хэрэг бүртгэлт нээн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг гурван сарын хугацаанд хийжээ. Хохирогчийн өмгөөлөгч нар өчигдөр хавтаст хэргийн материалуудтай биечлэн танилцсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон тул цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй  байна” гэх мэдээлэл  олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Тийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хэргийн газрын үзлэг, сэжиглэгдэж байсан хүмүүсийн хувийн мэдээллийн талаар  шалгалтууд хийсэн. Цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй. Гадуур яригдаж байгаа сэжиг, таамгуудыг бүгдийг шалгасан. Гэхдээ энэ хэрэг дээр сэжигтэн олдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар тус хотхоны камерын бичлэгүүдийг хураан авч үзлэг хийхэд 2018 оны аравдугаар сарын 24-ны өдрийн 10.35-16.30 цагийн хооронд 6B байрны арван давхраас цахилгаан шатаар бууж В1 давхрын 6В, 6D байрны гараашаар ганцаараа явж тухайн өдрийн 10.37 цагт В1 давхраас цахилгаан шатанд сууж 6D байрны 11 давхарт бууж байгаа бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан. Талийгаач хүний хөдөлгөөн багатай,    барилгын хоосон хашаанд унасан учраас хүмүүс хараагүй. Тухайн үед ажилласан мөрдөгч нар 11-14 давхарт үзлэг хийсэн. Ингээд  14 давхрын  коридорт  мөрдөн байцаалтын туршилт явуулж цонхны онгойх зай хэмжээ, түүгээр хүн багтах эсэхийг туршилт явуулж шалгахад цонхны зайгаар хүний бие багтах нь мөрдөн байцаалтын үеэр тогтоогдсон. Хэргийг шалгаж  дуусч байгаа.

Франц улсад байгаа талийгаачийн ах болох Ч.Гэрэлхүүгийн цахим хуудаснаа мэдээлсэн “Дөрвөн иргэн виски бариад байранд нь орсон” гэх мэдээллийг мөн үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-01-25 202.126.89.176

Монголын цагдаа маш муу ажиллалаа. Та нар мэргэжлээ дээшлүүл!! Өрөвдмөөр өчүүхэн мэдлэгтэй байна шүү!!! Гар утасыг нь хянаач!! Тэр найз залууг нь хориоч!!! Чааваас гэж дээ!!!

Avatar

Зочин 2019-01-25 202.55.191.130

AMANDAA MUNGU CHIHUULSEN TSAGDAA NAR ENE HERGIIG DARJ BGAA YUM BNALDAA! NOMTOIBAYAR BOLON TEDNII GER BUL HUCHTEI BN, TEDEND HUULI UILCHILDEGGUI YUM BN!!!

Avatar

Зочин 2019-01-25 103.229.122.242

Хайран сайхан хүүхэд!! Нялх амьтан, өрөвдмөөр юм даа! Ум Мане Бад Ме Хум!!!

Avatar

Хэрүүлч өвгөн 2019-01-25 66.181.160.97

С.Зоригийн хэргийг ч гэсэн олдоогүй гэдгээр хаасан юм уу, тэгвэл талийгаач охиныг олдоогүй гэдгээр хаах нь ээ дээ. Монголын цагдаа, цагдаа биш болжээ.

Avatar

Зочин 2019-01-25 202.21.106.162

чамин эрдэн гж хэн ийн

Avatar

zochin 2019-01-25 202.179.25.135

Mongold unen gej er baichgui um daa,!!!, chuul tsagdaa chunii chuv zayagaar mon ch ich togloch umdaa Er n bidnii amidrald cheviin zugeer gesen um neg ch alga. Yaandaa yana,

Avatar

temuujin 2019-01-25 202.9.45.75

Яг энэ хүн ингээд аминд нь хүрчихлээ гэх юм байхгүй мөртлөө, энэ ч алсан байж магадгүй, тэр ч өмнө нь шашны зан үйл хийсэн гээд л ямар нэгэн хүнийг буруутгах гээд байх юм. Яахав үр хүүхдээ алдсан хүн хэцүү л байгаа, гэхдээ гүтгүүлээд явж байгаа хүмүүс ч гэсэн араас нь санаж сарвайх эцэг эхгүй хүмүүс юм уу? Одоо бүр орцонд 4 хүн виски бариад орсон гэнэ. Одоо тэгээд орцонд архи уусан болгоныг хүн амины хэрэгт татах юм байна л даа.

Avatar

Nuhsan hun ni ih l tom ar taltai yum bn 2019-01-25 108.218.234.108

Naiz zaluu ni avgai huuhdee nuugaad daraa ni medsen gj Ch-giin eej yarisan. Ch-g 3 udaa jiremsluuleed zodood zulbuulsan geed ah ni helsen. Ayagui bol eeljit hardlagaa hetruuleed zodood alchaa biz. Ch zoduulan bj olon jil teseed tsug amidraad bsan gj bodohoor mungund ni l tatagdaj bsiin boluudaa. Naiz zaluu ni ih l tom ar taltai yum shig bn, mongoliin tsagdaa, huuli huchnii baiguullagiig hudaldaad avchihsan bololtoi. Herev amia horloson gevel Odnoogiin setgel zuin daramt mash tom shaltgaan bolno

Avatar

Зочин 2019-01-25 202.21.106.106

Чи очоод мэдүүлэг өгөөд найз залууг нь гэрлээч. Мөнгөнд нь болсныг мэдэж байгаа юм бол аминд нь хүрснийг нотлооч.

Avatar

a*******n ni ih l tom ar taltai yum bn 2019-01-25 108.218.234.108

Naiz zaluu ni avgai huuhdee nuugaad daraa ni medsen gj Ch-giin eej yarisan. Ch-g 3 udaa jiremsluuleed zodood zulbuulsan geed ah ni helsen. Ayagui bol eeljit hardlagaa hetruuleed zodood alchaa biz. Ch zoduulan bj olon jil teseed tsug amidraad bsan gj bodohoor mungund ni l tatagdaj bsiin boluudaa. Naiz zaluu ni ih l tom ar taltai yum shig bn, mongoliin tsagdaa, huuli huchnii baiguullagiig hudaldaad avchihsan bololtoi. Herev amia horloson gevel Odnoogiin setgel zuin daramt mash tom shaltgaan bolno

Avatar

zochin 2019-01-25 202.9.42.169

байхгүй сэжигтэн алуурчныг хаанаас олох гээв дээ цагдаа минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж