Архангай аймагт өнгөрсөн оны хүн амын тооллогоор 27900 өрхийн 244 өрх нь хоёр ихэр хүүхэдтэй, 18 хүртэл насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй 1590 өрх бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд 1737 эхээс 1738 хүүхэд амьд төрсөн ба ихэр хүүхэд нэг төрж, нийт төрсөн хүүхдийн тоо нь өмнөх оныхоос 164-өөр бага байсан аж.
Нэгээс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10 гарч, мянган амьд төрөлтөд 5.7 ноогдож буй нь өнгөрсөн оныхоос гурван тохиолдлоор өссөн үзүүлэлт юм байна. Тус аймгийн хэмжээнд 1502 өнчин хүүхэд байгаагийн 6.7 хувь нь бүтэн өнчин бөгөөд тэдний 35 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ