Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Хүний төлөө-Зөв тус" аяны хүрээнд мэргэжил олгох сургалтын үеэр өргөх механизм, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид, сургагч багш нартай хамтран “Гурван тамир”, “Тамирын цахиур”, “Жам бүрд”, “Эх голомтын илч” ХХК-д ашиглагдаж байгаа авто кран, барилгын ачаа, хүн зөөврийн өргүүрийн угсралт, ашиглалтын болон техникийн аюулгүй ажиллагаанд хяналтын үзлэг явуулж эзэмшигч, ашиглагчдад илэрсэн зөрчлийг арилгах арга замын талаар мэргэжлийн зөвлөгөө өгчээ.
Мөн МХЕГ-ын өргөх байгууламжийн шинжээч Н.Амгаланбаатартай хамтран 54 айлын 10 давхар орон сууцанд ашиглагдаж байгаа лифт, "Хасу" худалдааны төвд ашиглагдаж байгаа эксалаторын техникийн бэлэн байдал, бичиг баримтын баяжилт, хөтлөлтөд хяналтын үзлэг хийж инженер техникийн болон үйлчлэх ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллажээ.
Б.БИЛГЭЭ