Амралтын хөтөч: ТӨГСГӨЛГҮЙ

Хуучирсан мэдээ: 2019.01.26-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: ТӨГСГӨЛГҮЙ

Амралтын хөтөч: ТӨГСГӨЛГҮЙ

РУБИК ШООНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛНО

Монгол-Японы төвд Монгол Улсын Рубик шооны аварга шалгаруулах олон улсын нээлтэй тэмцээн болох юм. Тус тэмцээнд гадаад, дотоодын 174 тамирчин 10 төрөлд өрсөлдөнө.

Рубик шоо нь Монголд анх 1980-аад онд орж ирсэн. Тэр үедээ хүмүүс тийм хурдан биш ч гэсэн эвлүүлдэг байсан ажээ. 2012 оноос нэлээд дэлгэрч, хүүхэд залуучууд сонирхож хичээллэх болсон байна.

Мөн тэмцээн, уралдаан зохиогддог болсноор рубикийн шоо сонирхогчдын тоо эрс нэмэгджээ. Энэ шоог Унгарын зохион бүтээгч Эрно Рубик 1974 онд анх зохиосон байна.

Хэзээ: Бямба гаригт 09.00 цагаас

Хаана: Монгол-Японы төв

“ТӨГСГӨЛГҮЙ” – ТАНГО БОЛОН СОНГОДОГ БАЛЕТЫН ТӨГС НИЙЛЭМЖ

УДБЭТ-ын 2014 оны шинэ бүтээл "Төгсгөлгүй" танго балет нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан билээ. танго нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын илэрхийлэл болдог бүжиг бөгөөд залуусын сэтгэлийг татах цоглог хэмнэл, эрч хүчтэй хөдөлгөөнийг агуулдаг. Тиймээс танга бүжгийн элементийг, сонгодог балетын онцлогтой нийцүүлэн өвөрмөц тавилт бүхий бүтээл туурвисан нь урын сангийн хувьд цоо шинэ бүтээл болохын зэрэгцээ залуу үеийнхнийг сонгодог урлагт дуртай болгох, цаашид өвөрмөц шийдэл бүхий уран бүтээл илүү их хийхийн эхлэл болжээ.

УДБЭТ залуу уран бүтээлчдийг дэмжин УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА Э.Эрдэнэжаргал найруулан тавьж, залуу хөгжмийн зохиолч СТА Х.Алтангэрэл хөгжмийг бичсэн байна. Цомнолыг СТА Ч.Мөнхзул бичиж, ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар ажиллан, өнөөгийн хотын өнгө төрхийг харуулсан сонирхолтой тайз засал бий болгожээ. Балетын удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд ажиллажээ.

Үйл явдал их хотын урлагийн гудамжнаас эхлэх ба гол дүрүүд нь урлагийн гудамжинд анх биесээ олж харсан бүжигчин залуу Галт, үзэсгэлэнт бүсгүй Сүндэр нар юм. Тэдний гал халуун, ээдрээт дурлалын түүхийг танго болон сонгодог балетын төгс нийлэмжээр харуулжээ.

Хэзээ: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт

Хаана: 2019.01.26

Тасалбар: 10 мянга, 15 мянга, 20 мянга. Цахим тасалбарыг Ticket.mn-ээс авч болно.

“YOU” ФОРУМ БОЛНО

Өнөөдөр “Зориг сан” үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Youth of Ulaanbaatar forum 2019” (YOU) үйл ажиллагаа зохион байгуулагдана. Тус арга хэмжээний хүрээнд залуусын санаачилгаар хэрэгжиж буй нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдийг олон нийтэд танилцуулах юм байна. Энэхүү форумд нийт 500 залуу оролцох ажээ.

Хэзээ: Бямба гаригт 11:00-16:00 цагт

Хаана: Эвент холл, Корпорейт конвенш төв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж