"Футзалын үндэсний цом"-ын тэмцээн Сэлэнгэ аймагт болж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

"Футзалын үндэсний цом"-ын тэмцээн Сэлэнгэ аймагт болж байна

"Футзалын үндэсний цом"-ын тэмцээн Сэлэнгэ аймагт болж байна

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг "Футзалын Үндэсний цом – 2019" тэмцээнийг энэ жил Сэлэнгэ аймаг хүлээн авч байна. Тус тэмцээнийг нутагтаа зохион байгуулж байгаа Сэлэнгэ аймгийн удирдлагууд, тус аймгийн засаг дарга Ш.Оргил Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж баримталж буй бодлого, цаашид хамтран ажиллах нөхцөл бололцоо болон хөлбөмбөгийн хөгжлийг орон нутагт дэлгэрүүлэх тал дээр санал солилцлоо. Орон нутагт хөлбөмбөгийн спорт хөгжихөд нэн тэргүүнд дэд бүтцийн болон багш дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн асуудал тулгардаг бөгөөд энэ тал дээр хоёр тал цаашид нягт хамтран ажиллахын сацуу хөлбөмбөгийн талбай байгуулах ажилд хамтран ажиллахаар боллоо.

"ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ЦОМ"-ЫН СУГАЛАА БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээд дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах "Футзалын үндэсний цом"-ын сугалааны үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Сэлэнгэ Аймагт 01-р сарын 22-30-ы хооронд "Дээд шат", "Нэгдүгээр шат" гэсэн хоёр шатлалтайгаар болох "Футзалын үндэсний цом 2019" тэмцээнд нийт 18 аймаг оролцоно. Дээд шатанд өнгөрсөн жил "Футзалын үндэсний цом"-ийн шөвгийн наймд шалгарсан багууд өрсөлдөнө.

Тэгвэл нэгдүгээр шатанд хэсгээс гараагүй болон энэ жил шинээр оролцож буй багууд хүч үзэх юм. Нэгдүгээр шатны эхний хоёр баг ирэх жил дээд шатны сүүлд орсон багуудын байрыг нөхөх учиртай.

Шинэ системээр зохион байгуулагдах "Футзалын үндэсний цом 2019" тэмцээний бүх тоглолтыг mycujoo.tv-ээр шууд дамжуулан хүргэнэ. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн шилдэг хөлбөмбөгчиддөө амжилт хүсье.

ДЭЭД ШАТ:

"А" ХЭСЭГ:

  1. ДАРХАН
  2. ОРХОН
  3. ДОРНОГОВЬ
  4. ХОВД

"В" ХЭСЭГ:

  1. СЭЛЭНГЭ
  2. ДОРНОД
  3. ТӨВ
  4. БАЯНХОНГОР

НЭГДҮГЭЭР ШАТ:

"А" ХЭСЭГ:

  1. БАЯН-ӨЛГИЙ
  2. ГОВЬСҮМБЭР
  3. БУЛГАН
  4. ӨВӨРХАНГАЙ
  5. ДУНДГОВЬ

"В" ХЭСЭГ:

  1. ӨМНӨГОВЬ
  2. ГОВЬ-АЛТАЙ
  3. УВС
  4. ХӨВСГӨЛ
  5. СҮХБААТАР

Эх сурвалж: ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж