Сургалтын бааз эмнэлэг гуравдугаар сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Сургалтын бааз эмнэлэг гуравдугаар сард ашиглалтад орно

Сургалтын бааз эмнэлэг гуравдугаар сард ашиглалтад орно

“Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Муцуми Сато Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй өнөөдөр /2019.1.25/ уулзлаа. Тэд Монголд сургалтын бааз эмнэлэг байгуулах асуудлын хүрээнд ярилцсан юм.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд сургалтын бааз эмнэлэг байгуулахаар болсон. Сургалтын бааз эмнэлэг байгуулах төслийг “Жайка” олон улсын байгууллага,  хариуцагч байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Одоогоор тус эмнэлгийн барилгын ажил болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт дуусжээ. Тоног төхөөрөмжийн суурилуулалт энэ оны хоёрдугаар сарын сүүл болон гуравдугаар сарын эхээр дуусаж, барилгыг хүлээлгэн өгөх аж.Үүний дараа сургалт, дадлагын ажил эхлэх юм байна.

“Жайка”-гийн зүгээс уг эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт, менежментэд Японы мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх эмнэлгийн менежментийг сайжруулах төслийг 2017 оны хоёрдугаар сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжүүлэх юм.

Тус сургалтын эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулж, орчин үеийн өндөр чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх Монгол Улсын тэргүүлэх эмнэлгийн нэг болох зорилготой. Иймд Японы талаас Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам тамгын газраас дараах зүйлсийг хүслээ.

  • Эмнэлгийн статусыг тодорхой болгох, баталгаажуулах,
  • Сургалтын эмнэлгийг эрүүл мэндийн даатгалд хамруулах
  • Магадлан итгэмжлэх
  • Төсвийг баталгаажуулах
  • Японд эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн, суралцаж төгсгөсөн эмч мэргэжилтнүүдийг түлхүү хамруулах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж