“Бахархалтайгаар эх орондоо ирлээ, баярлалаа та бүхэндээ” | News.MN

“Бахархалтайгаар эх орондоо ирлээ, баярлалаа та бүхэндээ”

“Бахархалтайгаар эх орондоо ирлээ, баярлалаа та бүхэндээ”

“Бахархалтайгаар эх орондоо ирлээ, баярлалаа та бүхэндээ”

Перуд энэ сарын 7-10-ны өдрүүдэд авто спортын олимп гэгддэг “Дакар Ралли 2019” уралдаан өндөрлөж, ялагчдаа тодруулсан билээ. 41 дэх удаагийн Раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөнөөс Монголын баг түүхэн амжилтыг үзүүлсэн юм. Баг тамирчид өнөөдөр/2019.01.24/ эх орондоо ирлээ.

Монгол улсаас автомашины SxS ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар арван гарааны дараа 32 байр эзэлж, UTV Open төрөлд гуравдугаар байрт орсон юм. Мөн мотоциклын төрөлд уралдсан Н.Лхамаа зургаа дахь гарааны үеэр бусдын алдаанаас болж замаа дуусгаж чадаагүй.

“Dakar 2019 Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр, жолооч Ө.Бямбацогт болон техникийн бүрэн байдлыг хангасан техникч Б.Баттөр, сэтгүүлч Б.Онон нар 10 хоногийн турш Перуд ажилласан Монголын анхдагч баг болж чадлаа.

“Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оноос автомашин нэмэгдсэн.

Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг дуусгаж байсан билээ.

“Dakar 2019 Team Mongolia” багийн сэтгэгдлийг хүргэе.

Ах дүү мастерууд болох Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт:

  • Манай багийнхан энэ удаа өөрсдийнхөө зорилгоо биелүүлж чадлаа. Бид бүхэн бахархалтайгаар эх орондоо ирж байгаадаа баяртай байна. Та бүхнийг ийм байдалтайгаар угтана гэж төсөөлж байсангүй. Үнэхээр их баярлалаа. Авто спортын тамирчдын амжилтыг дэмжиж байгаад их баяртай байна. Энэ жилийн хувьд Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь онцлог байлаа. Уралдаан Перу улсын байгалийн хүндрэлтэй замд 10 хоногийн турш болсон. Өндрийн элс хүнд байлаа. Шороо тоос гээд ер нь зам маш хүндрэлтэй байсан учраас аль болох алдаа хийхгүй байх нь чухал байсан. Монголд байхгүй элсэн дунд уралдаан болсон. Бусад багуудыг харахад маш том багтай явж байна. Сүүлийн өдрүүдэд гуравдугаар байраа хадгалж үлдэх төлөвлөгөөг барьсан байгаа. UTV open буюу хэрэглэлийн хязгааргүй ангилалд уралдаж, гуравдугаар байр эзэлсэн. Энэ төрөлдөө амжилт гаргасанд баяртай байна.

Сэтгүүлч Б.Онон:

  • “Дакар ралли” уралдаан бол авто спортын хамгийн том уралдааны нэг. Бас олон орны тамирчид оролцож байгаа болохоор зохион байгуулалтын хувьд өндөр байлаа. Үнэхээр том үйл явдал болдгийг Перуд очсон хойноо мэдэрлээ. Монголоос анх удаа сэтгүүлч ажилласан тохиолдол болсон. Дэлхийн 70 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нартай бас хүнд нөхцөлд ажиллаж үзлээ. Хагас цэрэгжилтийн байдалтай байсан. Гараанаас гарааны хооронд явахад өдөртөө 400-500 км орчим замыг туулна. Зарим үед 2-3 цаг унтаад дараагийн зам руу явах тохиолдол байлаа. Манай тамирчид энэ удаа маш сайн оролцлоо. Ямар ч ядралтай байсан өнөөдөр Монголдоо ирээд ядаргаа гарчихлаа. Миний хувьд анх удаа Монголын сэтгүүлч “Дакар ралли”-г сурвалжилсан гэдэг түүхийг бичлээ. Сайхан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-01-25 66.181.183.212

Sxn bna.amjiltaa ulam axiulaarai.

Avatar

Зочин 2019-01-25 64.53.213.174

bayar hurgie!

Avatar

зочин 2019-01-25 182.160.39.79

Монголчуудын оюун санааны морийг (хямар) сэргээсэн сайхан залуус !

Avatar

Hun 2019-01-25 49.0.212.95

БАЯР ХҮРГЭМОЙ…

Avatar

Зочин 2019-01-25 202.9.45.70

Баяр хүргье. Унаж явсан машин, мотоциклуудаа тэгээд орхиод ирж байгаа юм уу?

Avatar

Dakar2019 2019-01-25 66.181.161.4

3 р сарын эхээр Франц улсад ирхээр нь очид авч ирнэ.

Avatar

Зочин 2019-01-25 64.119.22.163

Үүнээс илүү дайд газар байхгүй
ертөнцийг ээлэв гэж агуу эзэн хаан Чингис хэлэв
Та нар илүү ихийг бүтээжээ. Харин одоо үлдсэн газар байна уу
хэлээрэй. Даруй мордьё_ Амжилт

Avatar

Зочин 2019-01-25 202.9.42.231

Баяр хүргье. Дараа дараагийн тэмцээнд улам илүү амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Avatar

Зочин 2019-01-25 202.179.31.72

Өө, мундаг бн дараа үедээ зам гаргаж өглөө шүүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж