О.Гүндэгмаа “100 эрхэм”-д уригджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа “100 эрхэм”-д уригджээ

Буудлагын спортын энэ цаг үеийн хамгийн шилдэг тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дараагийн зочноор оролцохоор болжээ.

Тамирчин бүсгүй нэвтрүүлгийн зураг авалтаа хийлгэн, эртний баатрын хуяг дуулга өмсч, нум сум агссан зургийг тус нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар фейсбүүк хуудаснаа оруулсан байна

Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа мэргэн бууч бүсгүйг “Монголын 100 эрхэм”-ийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Т.АНУ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж