ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2018 онд “Аурус” нэртэй шинэхэн лимузин автомашинтай болсон билээ. “Аурус” бол тус улсын төрийн албан тушаалтнуудад зориулсан автомашины шинэ брэнд юм. Нэрний хувьд алтны химийн нэршлийн эхний хэсэг болох “Ау”, Орос улсын “Рус” гэдгийг нийлүүлсэн байна.
Тэгвэл тус улсын Худалдаа үйлдвэрлэлийн яамнаас ерөнхийлөгчийн хөлгийг 2013 оноос эхлэн ямар шат дамжлагаар, хэрхэн бүтээсэн талаарх видео бичлэгийг олон нийтэд дэлгэжээ.
Үүнээс өмнө Мерседес Бенз машин хөлөглөдөг байсан В.Путин 2018 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр шинэхэн “Аурус” төмөр хүлгээрээ гангарсан юм. Саяхан тус улсын ерөнхий сайд Дмитрий Медведев ч мөн “Аурус” машин хөлөглөх болсон гэнэ. Удахгүй “Аурус” брэндийн шинэ загварын машинуудыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Эх сурвалж:RT
Холбоотой мэдээ